Япон улсын нийслэл Токио хотноо энэ сарын 18-25 өдрүүдэд зохион байгуулагдаж буй "World Classic Bench Press Championships 2019" тэмцээний -105кг жинд Рио-2016 паралимпын наадмын хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ 247кг-ыг шахаж мөнгөн медалийн болзол хангалаа.
Түүний жинд алтан медаль болон хүрэл медалийг Америкийн хүчтэнүүд орсон байна.
Тэрээр энэхүү амжилтаараа Ази тивийн рекордыг 247кг болгон шинэчлэн тогтоосон байна. Дэлхийг өргөх хүчтэй монгол хүчтэн танд баяр хүргэе.
Залуучуудын ангилалд МУГТ Э.Содномпилжээгийн шавь Э.Галбаяр -74кг жинд хүрэл медаль хүртсэн бол мастер ангилалд Ц.Мөнхбаатар мөнгөн медаль хүртсэн байна.