ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом буюу “Baikal Open” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өчигдөр Буриадын нийслэл Улаан-Үд хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж манай дараах бөхчүүд финалд шалгарлаа.
- Эрэгтэйчүүдийн 86кг жинд “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг
- Эмэгтэйчүүдийн 50кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг
- “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь
- 57кг жинд “Хонгор нутаг” дэвжээний тамирчин, спортын мастер Б.Хонгорзул
- 68кг жинд “Алтай” констракшн, “Хүч” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа
- “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа нарын долоо бөх шигшээд шалгарав.
Харин хүрэл медалийн төлөө
- 74кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ З.Сумъяабазар
- 86кг жинд “Хонгор нутаг” дэвжээний тамирчин, спортын мастер Э.Батмагнай
- Эмэгтэйчүүдийн 50кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Чимгээ
- 57кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг
- 68кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэвэгмид
- “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа нарын зургаан бөх хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Мөн түүнчлэн ОУХМ З.Занабазар, Г.Шижир, О.Үйтүмэн, Б.Бат-Эрдэнэ, спортын мастер спортын мастер Х.Хишигбат тэргүүтэй 10 гаруй бөхчүүд өнөөдөр дагаж барилдана.
Тэмцээний хуваарь:
ТАВДУГААР САРЫН 18 (БЯМБА ГАРИГ)
11:00-16:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн дагах, эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
16:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
17:30-18:30 - Нээлтийн ёслолын ажиллагаа
18:30-21:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын шигшээ барилдаан
мэдээлэлээ зөв оруулаачээ зоондоо хожигдсон хүн яаж хүрлийн төлөө барилддаг юм.
Zuragtaar garth baigaa bolov uu