Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Англи улсын Манчестер хотноо үргэлжлэн явагдаж байна. 150 орны 1000 гаруй тамирчин оролцож буй энэ удаагийн ДАШТ-д манай улсаас Монголын Таеквондогийн Үндэсний Шигшээ баг, алдар спорт хорооны хоёр тамирчин болох М.Түмэнбаяр, Т.Билэгсайхан нар дасгалжуулагч багш Хо Ин Ён, Д.Лхагавдорж нарын удирдлага дор оролцсон юм.
Дэлхийн аваргын эхний өдөр -58кг жинд тулалдсан Монголын Таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин М.Түмэнбаяр тулалдсан ба эхний тойрогт Туркийн тамирчинг 22:20 онооны харьцаагаар хожиж, хоёрдугаар тойрогт Мексик улсын Б.Хернандезтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм. Манай тамирчинг хожсон Мексик тамирчин дараах тоглолтуудыг хийж дэлхийн аваргын финалд хүрсэн юм.
- Нэгдүгээр тойрогт Латив улсын Д.Даниеллиусыг 28:0
- Хоёрдугаар тойрогт Монгол улсын М.Түмэнбаяр 32:21
- Гуравдугаар тойрогт Казахстан улсын Я.Елдос 32:20
- Дөрөвдүгээр тойрогт Египт улсын Ф.Мохаммед 40:20
- Хэсгийн аваргын төлөө Португали улсын В.Руй 16:13 харьцаагаар тус тус хожиж хэсгийн аварга болсон байна.
Улмаар алтан медалийн төлөө БНСУ-ын Жун Жантай тоглон 25:9 харьцаагаар хожигдон дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн байна.
Эрэгтэйчүүдийн -58кг жинд дараах тамирчид медаль хүртсэн байна.
- Алтан медаль: БНСУ-ын Жун Жан
- Мөнгөн медаль: Мексик улсын Б.Хернандез
- Хүрэл медаль: Аргентин улсын Лукас Гузман, Португали улсын Б.Рюу нар хүртжээ.