Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээн: Өнөдөр манай 4 бөх барилдана
Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээн: Өнөдөр манай 4 бөх барилдана

Сурталчилгаа
Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээн: Өнөдөр манай 4 бөх барилдана

 

Тэмцээний эхний өдөр манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй долоон бөх барилдаж МУГТ Д.Сумъяа шагналт байр, МУГТ Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн билээ. МУГТ Д.Амартүвшингийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Ё.Басхүүгийн барилдаануудын бичлэгийг үзэхийг энд дарна уу. 

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Н.Дагвасүрэн, Б.Батболд, Б.Ганхайч нар барилдан эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч шагналт байранд орлоо.

  • Эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн эхний тойрогт Польшийн С.Дамиантай барилдан цэвэр ялсан. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин хоёрдугаар тойрогт Н.Дагвасүрэн Украины бөх Х.Артёмд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • Эрэгтэйчүүдийн -73кг жинд Б.Батболд хоёрдугаар тойрогт өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Тажикстаны бөхийг ваза-ари үнэлгээгээр ялсан. Гуравдугаар тойрогт Олимп, дэлхийн мөнгөн медальт алдарт Рустам Оружовтой барилдан ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
  • Эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч эхний тойрогт Румыны бөхийг цэвэр ялсан. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Т.Жинтэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр яллаа. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Японы Мику Таширотой барилдан ялагдаж дагах барилдаан хийх болсон. Дагах барилдаанд Польшийн Т.Каролинатай барилдаж торгуулиар ялж хүрэл медалийн төлөө Германы Т.Мартинатай барилдах болсон юм. Хүрэл медалийн төлөө ялагдсанаар шагналт тавдугаар байранд орлоо. 

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -78, +78кг жингүүдийн барилдаан явагдах ба манай дөрвөн бөх гурван жинд хүч үзэх хуваарьтай байна. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн В хэсэгт Г.Алтанбагана эхний тойрогт Азербайжаний жүдоч Т.Алиумартай барилдах оноолт гарчээ. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт

Мөн жингийн С хэсэгт Д.Сандуйжав эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн D хэсгийг Л.Отгонбаатар тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100кг жинд Б.Тэмүүлэн эхний тойрогт Азербайжан улсын жүдоч Ю.Имрантай барилдах оноолт гарчээ. 

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

15:00 цагаас хэсгийн барилдаанууд явагдана.

21:00 цагаас медалийн төлөөх барилдаанууд явагдана.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0