Тав дахь удаагийн Ази тивийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Тайвань улсын Кинмен хотноо явагдаж байна. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа ба Монгол улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Мон-Алтиус сургуулийн залуу баг, эмэгтэйчүүдийн ангилалд МУИС-ийн баг тус тус өрсөлдөж байгаа юм.
Манай эрэгтэй баг өнөөдөр хагас шигшээд Филлипины багтай ширүүн өрсөлдөж нэмэлт цагт 18:17 харьцаагаар буулган авсанаар яг одоо финалд Тайваний багтай тоглох гэж байна.