Тав дахь удаагийн Ази тивийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Тайвань улсын Кинмен хотноо албан ёсоор эхэллээ. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа ба Монгол улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Мон-Алтиус сургуулийн залуу баг, эмэгтэйчүүдийн ангилалд МУИС-ын баг тус тус өрсөлдөж байгаа юм.
Эрэгтэйчүүд маань А хэсгийг тэргүүлэн тоглож байгаа ба тэмцээний эхний өдөр дараах хоёр тоглолтыг хийлээ.
- Мон-Алтиус /Монгол/ 21:18 Taylor's University /Малайз/
- Chengchi Univ /Тайвань/ 17:16 Мон-Алтиус /Монгол/
Харин эмэгтэй баг маань дараах тоглолтуудыг хийлээ.
- МУИС /Монгол/ 14:13 CUHK /Хонг Конг/
- Islamic Azad Univ /Иран/ 19:12 МУИС /Монгол/
Тэмцээний эхний өдөр гадаа бороо орсон тул дотор танхимд тэмцээн явагдаж шууд дамжуулалт хийгдээгүй болно. Манай багууд маргааш /тавдугаар сарын 10-ны өдөр/ хасагдах шатны тоглолтоо хийнэ.
Тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/ Тавдугаар сарын 10
15:40 цагт: Эрэгтэй баг - БНСУ
16:50 цагт: Эмэгтэй баг - Тайвань
19:10 цагт: Эмэгтэй баг - БНХАУ
19:40 цагт: Эрэгтэй баг - Хонг Конг