Снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 6-ны өдрүүдэд Англи улсын Шеффилд хотноо зохион байгуулагдаж байна. ДАШТ-д дэлхийн шилдэг 32 тамирчин оролцсоноос гадна урьд өмнө дэлхийн аварга болж байсан найман тамирчин оролцсон юм.
Харин яг одоо шөвгийн найман тоглогч дунд урьд өмнө нь дэлхийн аварга болж байсан хоёр л эрхэм тунан үлдээд байна. Энэ хоёр бол дэлхийн дөрвөн удаагийн аварга (1998, 2007, 2009, 2011) Жон Хиггинс болон 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон нар юм. Хамгийн сонирхолтой нь хоёр дэлхийн аварга маань шөвгийн наймд хоорондоо учраа тааран тоглолоо.
Урьд өмнө нь дэлхийн аваргууд болох Нейл Робертсон, Жон Хиггинс нар 23 удаа учраа тааран тоглоход тэд нэг удаа тэнцэж тус бүр 11 хожил авч эн тэнцүүхэн хүч үздэг тоглогчид юм. Урьд шөнө дэлхийн аваргын шөвгийн наймд мөн учраа тааран тоглохдоо 4:4 харьцаагаар тэнцсэн байна.
Нейл Робертсон болон Жон Хиггинс нарын эхний тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.