Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр ганцаарчилсан барилдааны сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. Энэ өдөр таван жинд манай зургаан бөх барилдах юм.
Эрэгтэйчүүдийн -90кг жинд Э.Мөнхжаргал эхний тойрогт Узбекистан улсын жүдоч Д.Бобоновтой барилдах оноолттой байна.
Эрэгтэйчүүдийн -100кг жинг Л.Отгонбаатар тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Кувейтын жүдоч А.Алшаммаритай барилдах оноолт гарчээ.
Эрэгтэйчүүдийн +100кг жинг Ө.Дүүрэнбаяр тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эмэгтэйчүүдийн -78кг жингийн А хэсэгт Ш.Сэржмядаг эхний тойрогт БНСУ-ын Х.Ёонтой барилдах бол тус жингийн С хэсэгт О.Мөнхцэцэг эхний тойрогт Узбекистан улсын жүдоч Н.Юлдашеватай барилдах оноолт гарчээ.
Эмэгтэйчүүдийн +78кг жинд Э.Гандиймаа эхний тойрогт Японы А.Иноуетэй барилдах оноолт гарчээ.