ШУУД: Боксын Ази тивийн АШТ гурав дахь өдөр

Сурталчилгаа
ШУУД: Боксын Ази тивийн АШТ гурав дахь өдөр

 

Өчигдөр манай зургаан боксчин тулалдсанаас таван боксчин маань өрсөлдөгчдөө илт илүүрхэн ялж дараагийн шатанд тулалдах эрхтэй болсон юм. Үүнд:

  • Эрэгтэйчүүдийн -49кг жинд Д.Мөнх-Эрдэнэ Индонезийн боксчин Квангу Лангутад ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Цэндбаатар Тажикстаны Сомон Хабибовыг ялж цааш тулалдах эрхтэй боллоо.
  • Эрэгтэйчүүдийн -56кг жинд Х.Энх-Амар Ардчилсан Солонгосын Жо Хё Намтай тулалдан ялсан.
  • Эрэгтэйчүүдийн -64кг жинд Б.Чинзориг Киргизстаны Камчибеков Бектэй тулалдан ялсан.
  • Эрэгтэйчүүдийн -75кг жинд Д.Давааням БНСУ-ын Ким Жинжеатай тулалдан ялсан.
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Мөнгөнсаран Индонезийн Эндан Эндантай тулалдан яллаа. 

Харин өнөөдөр манай гурван боксчин тулалдах хуваарьтай байна. 

  • Эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Шинэбаяр БНСУ-ын боксчин Хонг Ингитэй тулалдана. /А рингийн 10 дахь тулаан/
  • Эмэгтэйчүүдийн -60кг жинд М.Намуун Шриланкын боксчин Кастури Кешанитай тулалдана. /Улаанбаатарын цагаар 19:00 цагаас эхлэх тулааны А рингийн зургаа дахь тулаан/
  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Цэндбаатар хоёр дахь тулаанаа Кувейтын боксчин Одан Надер /Улаанбаатарын цагаар 19:00 цагаас эхлэх тулааны В рингийн хамгийн эхний тулаан/

А рингийн тулааныг шууд үзэх

В рингийн тулааныг шууд үзэх:

 Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0