Хакухо М.Даваажаргал: Хаалга нь байвч гарах үүд нь байхгүй болчихлоо

Сурталчилгаа
Хакухо М.Даваажаргал: Хаалга нь байвч гарах үүд нь байхгүй болчихлоо

 

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Даваажаргал иргэншлээ солино гэсэн мэдээ сонсогдох боллоо. Хэдий баталгаатай мэдээ биш ч гэлээ олон жилийн өмнөөс яригдаж байсан "хуучин мэдээ" юм. Хэрэв ийм зүйл болсон тохиолдолд бөхөд хайртай монгол түмний хувьд энэхүү мэдээ гунигтай мэдээ хэдий ч энгүй хүчит аваргыгаа ойлгон хүлээн авах биз ээ. Сошиал сүлжээгээр их аваргыг "2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан" хэмээн мэдээлж байна. Үгүй л болов уу!!! Нээлтэд тууз хайчлахын төлөө иргэншлээ солих хэмжээний "жижиг" аварга биш гэдгийг монгол түмэн мэднэ.

.

Гэвч улиран одож буй Хэйсей эзэн хааных нь он жилүүдэд үндэсний спортод нь Монгол хүчтэнүүд бүрэн ноёрхож байлаа. Цаашдаа ч ноёрхох биз. Япон аваргаар эзгүйрээд байсан сумо бөхөд олон жилийн дараа япон хүн (Кисеносато) аварга болсон хэдий ч амжилт үзүүлж чадахгүй байсаар зодог тайлсан нь саяхан. Хэдийнээс дэг, ёс хатуутай мэргэжлийн сумо бөхийн холбоо монгол аваргуудыг төрөл бүрээр шахаж, багахан шалтгааны улмаас зодог тайлуулж байвч аварга болчих хэмжээний япон бөх одоохондоо харагдахгүй л байна. Магадгүй ойрын хэдэн жилдээ үгүй л болов уу. Харин шинээр аварга болох магадлалтай бөхчүүдийг нэрлэвэл мэдээж монгол бөхчүүд байна. М.Даваажаргал аваргыг иргэншлээ сольж Япон улсын нэрийн өмнөөс барилдахыг ч шахаж шаардаж байж ч мэдэх.

Аварга маань иргэншлээ сольсон ч бөхөд хайртай Монгол түмнийхээ хувьд тэр Монгол бөхийн удамд Монгол аварга хэвээрээ үлдэх нь дамжиггүй. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. иргэд олон түмэн

    Ишиг эвэрээ ургахлаар эхийгээ мөргдөг гэж хуучны үнэн үгтэй юмдаа,хувь хүний ухаан л мэдэх хэрэг

  2. Зочин

    Энэ залуутай залуугүй Японы үндэсний бөх цаашаа хөгжөөд л явах байлгүйдээ . Хазгар хүүхэн хадамсаг гэж үнэн бололтой

  3. Мөнх

    Аав тэнгэрийн оронд их л шанлах байхдаа монголоос өгсөн бүх гавьяа шагналаа өгөөд явах хэрэгтэй

  4. Зочин

    Нэг муу хөлөстэй тэвжээний эзэн болох гэж эх орноосоо татгалзах ч гэждээ өнгө мөнгөний шуналаа гэж хайран ч нэр төр аав нь тэнгэрээс харж харуусч байгаа даа

  5. Зочин

    Нэг муу хөлөстэй тэвжээний эзэн болох гэж эх орноосоо татгалзах ч гэждээ өнгө мөнгөний шуналаа гэж хайран ч нэр төр аав нь тэнгэрээс харж харуусч байгаа даа

  6. Зочин

    Японд болох олимпийн нээлтийг хийхийн тулд эх орноосоо татгалзаж японы иргэн болж байгаа бол харамсалтай л шийдвэр байна даа. Их аврага аав нь дээд тэнгэрээс одоо чамд монгол хэрэггүй гэж зөвшөөрсөн юм байлгүйдээ.

  7. Зочин

    Японд болох олимпийг нээхийн тулд эх орноосоо татгалзана гэдэг даанч харамсалтай. Их аврага аав нь дээд тэнгэрээс одоо чи юм юмтай боллоо монгол чамд хэрэггүй гэж зөвлөсөн юм байлгүйдээ. Хүний эрхэнд орноо гэдэг,,,

  8. otgoo

    3 han saya bolohoor l haramlaad bna ldaa

  9. Зочин

    Хөдөлмөрийн баатар болон бусад медальгн хураах хэрэгтэй монгол улс

  10. Болдоо

    Баяртай

  11. Болдоо

    Баяртай

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0