Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Турк улсын Анталия хотноо гурван өдрийн турш үргэлжлэх тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцохоор болсон байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.
Өчигдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдаж манай улсаас найман бөх барилдлаа.
Эмэгтэйчүүдйин -52кг жинд барилдсан дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг өөрийн үндсэн жингийн дээд жиндээ буюу -52кг жинд дараах барилдаануудыг хийж мөнгөн медаль хүртсэн юм.
- Эхний тойрогт Финланд улсын жүдоч Катри Каккотой барилдан ялсан.
- Хоёрдугаар тойрогт Унгарын жүдоч Река Пупптэй барилдан цэвэр ялсан. Река Пупп нь -52кг жинд 2386 оноотойгоор дэлхийн чансааны 19-т эрэмбэлэгдэж байгаа төдийгүй энэ удаагийн тэмцээнд жингээ тэргүүлэн барилдаж байсан юм.
- Тус жингийн А хэсгийн аваргын төлөө Азербейжаны Гултаж Маммадалиеватай хэдхэн секундын дотор цэвэр яллаа.
- Хагас шигшээд Бразилын жүдоч Ларисса Пиментатай барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
Алтан медалийн төлөө дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт Румын улсын жүдоч Андреа Читутай барилдан ялагдаж мөнгөн медаль хүртлээ. М.Уранцэцэг гавьяатын хувьд Румыны Андреа Читутай 2012 онд Будапештын дэлхийн цомд учраа тааран барилдаж ялж байсан удаатай.
Chitu. We zuigui uildel gargasan bn. Shuud torgoh bj.
Урнаа алтын төлөө худлаа барилдаан хийсэн юм шиг харагдаад бхын.Зоос нтр авдаг болцын биш баагаа,Миний л бодол.