Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдаж дууслаа. Уг тэмцээнийг манай баг тамирчид хоёр хүрэл медаль (МУГТ М.Уранцэцэг, Г.Алтанбагана нар) хүртэж дөрвөн бөх шагналт байранд орсон амжилтаар өндөрлүүллээ.
Манай сайт өнгөрөгч Тбилисийн гран при тэмцээний цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг түүвэрлэн хүргэж байгаа билээ. Эхний өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Уг гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцсон ба медалийн чанараар Франц улсын баг тамирчид гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль, найман шагналт байр эзэлсэн амжилтаар тэргүүллээ.
Та бүхэндээ энэ удаад өнгөрөгч Тбилисийн гран при тэмцээний хоёр дахь өдрийн шилдэг Иппон цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна.