Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдаж дууслаа. Уг тэмцээнийг манай баг тамирчид хоёр хүрэл медаль (МУГТ М.Уранцэцэг, Г.Алтанбагана нар) хүртэж дөрвөн бөх шагналт байранд орсон амжилтаар өндөрлүүллээ.
Жүдо сонирхогчид маань хоёр хоногийн дараа эхлэх Анталиягийн гран при тэмцээнийг хүлээж байгаа бизээ. Турк улсын Анталия хотноо зохион байгуулагдах нэр хүнд өндөртэй олон тамирчин оролцдог Анталия гран при тэмцээнд энэ жил 78 орны 537 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас дэлхийн аваргын дөрвөн медальтан гавьяатууд болох М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Одбаяр тэргүүтэй 20 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгчээ. Манай тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Та бүхэндээ энэ удаад өнгөрөгч Тбилисийн гран при тэмцээний эхний өдрийн шилдэг Иппон цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна.