Снукер биллиардын шагналын сан өндөртэй, дэлхийн чансааны China Open 2019 тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо явагдаж байна. Долоо хоногийн турш үргэлжлэн явагдах энэхүү тэмцээнд 64 шилдэг тамирчин оролцож байгаа ба нийт шагналын сан нь нэг сая паунд юм.
Тэмцээний эхний өдрийн гол дуулианаар China Open тэмцээний гурван удаагийн аварга (2015, 2017, 2018 онууд) дэлхийн чансааг тэргүүлэгч асан Марк Селби урьдчилсан шатанд чансаа доогуур тамирчин болох Крэйг Стийдманд хожигдон тэмцээнээ дуусгасан талаар бид мэдээлсэн билээ. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Тэгвэл өчигдөр дэлхийн дөрвөн удаагийн аварга (1998, 2007, 2009, 2011) Шотландын домогт биллиардчин Жон Хиггинс эхний тойрогт чансаа доогуур Английн Жое О Коннорт 6:2 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Жон Хиггинсийн хувьд одоогоор дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж байгаа ба түүнийг хожсон Жое О Коннор 84-т эрэмбэлэгдэж байгаа юм. Жон Хиггинс аварга урьд өмн нь China Open тэмцээнд хоёр удаа (2006 болон 2009 онуудад) үзүүрлэж байсан түүхтэй.
Жон Хиггинс болон Жое О Коннор нарын тоглолтын бүрэн бичлэг.