Снукер биллиардын шагналын сан өндөртэй, дэлхийн чансааны China Open 2019 тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо эхэллээ. Долоо хоногийн турш үргэлжлэн явагдах энэхүү тэмцээнд 64 шилдэг тамирчин оролцож байгаа ба нийт шагналын сан нь нэг сая паунд юм.
Тэмцээний эхний өдрийн гол дуулианаар China Open тэмцээний гурван удаагийн аварга (2015, 2017, 2018 онууд) дэлхийн чансааг тэргүүлэгч асан Марк Селби урьдчилсан шатанд чансаа доогуур тамирчин болох Крэйг Стийдманд хожигдон тэмцээнээ дуусгалаа. Энэ бол хэний ч таамаглаагүй үр дүн байлаа.
Марк Селби болон Крэйг Стийдман нарын тоглолтын бүрэн бичлэгийг толилуулж байна.