Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн маргааш эхлэнэ.
Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 400 гаруй жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм. Манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 16 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм. Монгол тамирчдын мэдүүлэгтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/
Гуравдугаар сарын 29 өдөр
15:00 цагаас эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн урьдчилсан барилдаанууд.
21:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Гуравдугаар сарын 30 өдөр:
15:00 цагаас эмэгтэйчүүдийн 63кг, 70кг, эрэгтэйчүүдийн 73кг, 81кг жингийн урьдчилсан барилдаанууд.
21:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Гуравдугаар сарын 31 өдөр:
15:00 цагаас эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг жингийн урьдчилсан барилдаанууд.
21:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Монгол түмний бахархал болсон МУГТ М.Уранцэцэгийн дэлхийн аварга болсон торгон мөчийг толилуулж байна.