Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өчигдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдаж эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба МУГТ Г.Одбаяр тэргүүтэй манай долоон бөх барилдах юм. Манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн -73кг жингийн В хэсэгт Н.Хадбаатар, D хэсэг Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч нар эхний өрсөлдөгчдөө даваад байгаа бол эмэгтэйчүүдийн -70кг жингийн В хэсэгт барилдсан А.Бадамгарав, эрэгтэйчүүдийн -81кг жингийн А хэсэгт барилдсан Б.Гаажадамба нар ялагдан тэмцээнээ дуусгаад байна.
МУГТ Г.Одбаяр Румын улсын жүдоч Александру Райкутай барилдан нэмэлт цаг цэвэр савлаа. Уг барилдааны бичлэгийг үзэж сонирхоно уу.
Ta buhend amjilt husie baharhaj bna bayarlaa