Л.Өнөболд алтан медалийн төлөө барилдана
Л.Өнөболд алтан медалийн төлөө барилдана

Сурталчилгаа
Л.Өнөболд алтан медалийн төлөө барилдана

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхлэх гэж байна. Уг тэмцээн 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өнөөдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх зодоглоно. Тэмцээний хуваарь болон өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Л.Өнөболд хэсгийн аварга боллоо. Тэрээр өнөөдөр дараах барилдаануудыг хийсэн юм. 

  • Эхний тойрогт Мароккогийн Иссам Бассоутай барилдан торгуулиар цэвэр ялсан. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу.
  • Хоёрдугаар тойрогт Азийн наадмын хүрэл медальт Тайванийн Ян Юүн-Вэй барилдан цэвэр савлаа. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу.
  • А хэсгийн аваргын төлөө тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх өсвөрийн дэлхийн аварга Гадзиев Сахаваттай барилдан ваза-ари үнэлгээгээр яллаа. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу. 
  • Хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Яшуев Ислам дүрмийн бус хориотой үйлдэл гарган хасагдсанаар манай бөх Алтан медалийн төлөө орой барилдах эрхтэй боллоо. Яшуев Исламын хувьд 3108 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 12-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг тамирчин юм.

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн алтан медалийн төлөө Японы Ошима Юуматай барилдана. Ошима Юума нь өнгөрсөн жил бүх Японы аваргад түрүүлсэн шилдэг залуу жүдоч юм. Өнөөдрийн медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 20:00 цагт явагдана. www.livetv.mn/sport сайт уламжлал ёсоороо медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлнэ.

Л.Өнөболд эрэгтэйчүүдийн -60кг жингийн хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Яшуев Исламтай барилдсан барилдааны бичлэгийг хүлээн авч үзнэ үү.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0