Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхлэх гэж байна. Уг тэмцээн 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өнөөдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх зодоглоно. Тэмцээний хуваарь болон өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Одоогийн байдлаар манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн -48кг жинд хүч Э.Гэрэлмаа, Г.Наранцэцэг нар ялагдаад байгаа бол эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдаж буй Л.Өнөболд, -66кг жинд барилдаж буй Б.Эрхэмбаяр нар эхний учраануудаа даваад байна.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчи ОУХМ Л.Өнөболд Мароккогийн Иссам Бассоутай барилдан торгуулиар цэвэр яллаа. ОУХМ Л.Өнөболд А хэсэгт барилдаж байгаа ба шилдэг наймд шалгарахын төлөө Азийн наадмын хүрэл медальт Тайваний Ян Юүн-Вэй барилдана.
ОУХМ Л.Өнөболд Мароккогийн Иссам Бассоутай барилдсан барилдааны бичлэгийг толилуулж байна.