Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё дөрөв дэх өдрөө Осака хотноо явагдаж байна. Өчигдрийн онцлох барилдаануудыг дурдвал Жонидан зиндаанд озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр дахь барилдаанаа хийн давлаа.
Мөн түүнчлэн дээд зиндаанд манай аваргууд аль аль нь ээлжит даваагаа авсан бол өнгөрсөн башёгийн түрүү бөх Секиваке Тамаваши Б.Мөнх-Оргил комусүби Митакэумитэй барилдан өвдөг шороодлоо. Ингэснээр Тамаваши Б.Мөнх-Оргил нэг даваа гурван унаатай болоод байна. Харин маэгаширагийн 4-т эрэмбэлэгдэж буй Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 6-д эрэмбэлэгдэж буй Окиноумитэй барилдан давснаар нэг ч унаагүй дөрөв дэх даваагаа аваад байна.