Японы мэргэжлийн сумо бөхийн ээлжит Хару башё Осака хотноо явагдаж байна. Харү башёг Монгол их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, Какүрюү М.Ананд баруун жигүүрийг манлайлжээ.
Өчигдөр хару башёгийн хоёр дахь өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэж буй Эндогоор хоёр дахь даваагаа авсан бол башёг унаагаар эхлүүлсэн Какүрюү М.Ананд мөн маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэж буй Кайсейг давсанаар эхний даваагаа авлаа. Маэгаширагийн 4-т эрэмбэлэгдэж буй Ичиножо А.Ичинноров Нишикигиг давснаар хоёр дахь даваагаа авчээ.
Макүүчи зиндаа
- Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил (1-1) - Дайейшо (1-1)
- Дайшохо Ч.Шижирбаяр (0-2) - Чиёошома Г.Мөнхсайхан (2-0)
Жүрёо зиндаа
- Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар (0-2) - Вакатакакаге (2-0)
- Азүмарү С.Тодбилэг (1-1) - Гагамарү (0-2)
- Миторюү Б.Төрболд (2-0) - Таканошо (1-1)
- Араваши Э.Дөлгөөн (1-1) - Тобизарү (0-2)
- Кирибаяма Б.Лхагвасүрэн (2-0) - Таканофүжи (0-2)
Макүшита зиндаа
- Хошорюү С.Бямбасүрэн давсан 1-0
- Сакигакэ Я.Баттүшиг унасан 0-1
- Кёкүтосэн Э.Энхманлай /0-1/, Б-25 Кагамио Б.Нанжид /1-0 /нар хоорондоо барилдаж Кагамио давлаа.
Сумо бөхийн хару башёгийн хоёр дахь өдрийн тойм бичлэгийг хүлээн авна уу.