Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Монгол улсаас өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж байна.
Манайхны салхийг хагалж эрэгтэйчүүдийн -66кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү эхний тойрогт Гуинеа Биссау улсын тамирчин Цезарь Диоготой урамтай сайхан барилдан давсан билээ. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин -48кг жинд барилдсан Г.Наранцэцэг эхний тойрогт ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа жингийнхээ С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн юм. Харин хоёрдугаар тойрогт Австрийн Филмосер Сабринатай яг одоо барилдахаар нэгдүгээр дэвжээн дээр гарч ирлээ. Австри жүдочийн хувьд 1559 оноотойгоор жиндээ 29-т эрэмбэлэгдэж буй шилдэг жүдоч юм. Тэрээр эхний тойрогт ОХУ-ын Мезхетскаяа Дариаг цэвэр ялсан байна.
МУГТ Д.Сумьяагийн хувьд өмнө нь Австри жүдочийг хоёр дараалан ялж байсан юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.