Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Монгол улсаас өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж байна.
Манайхны салхийг хагалж эрэгтэйчүүдийн -66кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү эхний тойрогт Гуинеа Биссау улсын тамирчин Цезарь Диоготой урамтай сайхан барилдан давсан билээ. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин -48кг жинд барилдсан Г.Наранцэцэг эхний тойрогт ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд манайхаас хоёр бөх барилдах ба “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Хорлоодой нар барилдана. Л.Сосорбарам эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт Хонг Конгын жүдочтой гуравдугаар дэвжээн дээр барилдахаар гарч ирлээ. Хонг Конг жүдоч Цуй Шук Ки нэгдүгээр тойрогт Австрийн Ийстон Тинкаг цэвэр ялсан юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.