Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Монгол улсаас өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж байна.
Манайхны салхийг хагалж эрэгтэйчүүдийн -66кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү эхний тойрогт Гуинеа Биссау улсын тамирчин Цезарь Диоготой урамтай сайхан барилдан давсан билээ. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Монгол Улсын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт Испани улсын жүдоч Фигуэро Жулиатай гуравдугаар дэвжээн дээр барилдах гэж байна.
Испани жүдоч Фигуэро Жулиагийн хувьд 2316 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдэж байна. Урьд өмнө нь хоёр жүдоч хоорондоо барилдаж байгаагүй ба Фигуэро Жулиагийн хувьд МУГТ М.Уранцэцэгт өнгөрсөн жилийн Мастерсийн хагас шигшээд хожигдож байсан тамирчин юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.