Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Монгол улсаас өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж байна.
Манайхны салхийг хагалж эрэгтэйчүүдийн -66кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү эхний тойрогт Гуинеа Биссау улсын тамирчин Цезарь Диоготой барилдан яллаа. Ё.Басхүү хоёрдугаар тойрогт Алжир жүдоч Эззине Вайлтай нэгдүгээр дэвжээн дээр тун удахгүй барилдахаар гарч ирнэ.
Ё.Басхүүгийн нэгдүгээр тойргийн барилдааны бичлэг:
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.
Амжилт