Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Монгол улсаас өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдах юм.
Манайхны салхийг хагалж эрэгтэйчүүдийн -66кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү эхний тойрогт Гуинеа Биссау улсын тамирчин Цезарь Диоготой нэгдүгээр дэвжээн дээр барилдах юм.
Ё.Басхүүгийн хувьд 1374 оноотойгоор -66кг жинд дэлхийн чансааны 32-т эрэмбэлэгдэж буй бол түүний өрсөлдөгч 92-т эрэмбэлэгдэж буй тамирчин юм. Энэ хоёр бөхийн хэн ялсныг нь хоёрдугаар тойрогт Алжир жүдоч Эззине Вайл хүлээж байна. Тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн байна. Ё.Басхүү С хэсэгт барилдах ба уг хэсгийг дэлхийн аваргын хүрэл медальт Израилын Фликер Тал тэргүүлэн барилдаж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх: