Европын аваргуудын лигийн шөвгийн 16 багийн хасагдах шатны хоёр тулааны эхнийх нь урьд шөнийн дөрвөн багийн тоглолтоор өндөрлөлөө. Уржигдар шөнө Францийн Олимпик Лион болон Испанийн Барселона, Английн Ливерпүүл болон Германы Байерн Мьюнхэн клубуудын хооронд тулаан өрнөлөө. Аль аль тоглолт нь гоолгүй хаалга хуурай өнгөрсөн ч уйдахааргүй гоё тоглолт боллоо. Олимпик Лион болон Барселона багуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Ливерпүүл болон Байерн Мьюнхэн клубуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Урьд шөнө Германы Шалке болон Английн Манчестер Сити багуудын хооронд гал гарсан тоглолт болж өнгөрлөө. Тоглолт эхлээд 18 дахь минутад Шалке багийн хаалгач Фахрманн маш том алдаа гаргаж түүнийг нь Агуэро мэдээж гоол болгож чадав. Улмаар Шалкегийн Бенталеб 38, 45 дахь минутад хоёр ч гоолыг хийн хариу барьлаа. Гэвч энэ хоёр гоол хоёулаа торгуулийн цохилтоос орсон гоол байлаа. Ингэснээр Беталеб карьерийнхээ түүхэнд 14 удаа торгуулиас цохиж бүгдийг нь оруулсан амжилттай явж байна.
Хоёрдугаар үеийн 68 дахь минутад Отаменди улаан хуудас авч талбайг чөлөөлснөөр Сити хүн дутуу тоглолтыг дуусгах хэрэгтэй боллоо. Тоглолтын төгсгөлд Манчестер Ситигийн довтолгоо ширүүсч 85 дахь минутанд Сане хуучин багийнхаа эсрэг, 90 дэх минутанд Стерлинг гоолдсоноор тоглолт 3:2 харьцаагаар Ситигийн хожлоор өндөрлөлөө. Тоглолтын статистикийг ажвал Сити бөмбөг эзэмшилт, оновчтой дамжуулалт зэрэг үзүүлэлтээрээ хавьгүй илүү тоглолтыг үзүүлсэн нь тэдэнд хожил авчирлаа.