Дьюселдорфийн -73кг жин монголчуудынх байх болов уу

Сурталчилгаа
Дьюселдорфийн -73кг жин монголчуудынх байх болов уу

 

Маргааш (хоёр сарын 22-24 өдрүүдэд) эхлэх  Дьюселдорфийн их дуулга тэмцээнд оролцох монголын баг тамирчдын мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Манай сайт Дьюселдорфийн их дуулга тэмцээнд оролцох монгол бөхчүүдийнхээ дэлгэрэнгүй танилцуулгыг цувралаар танилцуулж байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяагийн мэдээллийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Олимпийн их наадмын алт, мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаярын мэдээллийг үэхийг хүсвэл энд дарна уу. 

Эрэгтэйчүүдийн -73кг жинд МУГТ Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдах мэдүүлгээ өгчээ. Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатарын хувьд Дьюселдорфоос медаль хүртэж үзээгүй байгаа бөгөөд энэ жил нэлээн дээгүүр барилдана хэмээх хүлээлт жүдо сонирхогчдын хувьд байгаа нь дамжиггүй. Олимпийн аварга Гүржийн домогт Лаша Шавдатуашвили эрэгтэйчүүдийн -71кг жинг тэргүүлэн барилдах ба манай Цогоод хоёр удаа учраа тааран барилдахдаа хоёуланд нь ялагдаад байгаа юм. Лаша аваргын хувьд Дьюселдорфоос алт авч үзээгүй (2017 онд мөнгө, 2016 онд хүрэл) байгаа нь түүний энэ тэмцээнд ирж буй зорилгыг тодорхойлж буй хэрэг юм. Энэ бол мэдээж алт. Гэвч Гүржийн аваргад Монголын хүчтэнүүд болох МУГТ Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар хүндхэн даваа байх нь гарцаагүй. МУГТ Г.Одбаярт Лаша аварга дөрвөн удаа учраа тааран барилдахдаа гуравт нь ялагдаад байгаа юм. 

ОУХМ Ц.Цогтбаатарын шилдэг барилдаануудын түүвэр бичлэгийг хүлээн авч үзнэ үү.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0