Швед улсын Скеллефтеа хотноо өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын тэмцээн өнгөрч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Уг тэмцээнд 17 улсын 400 гаран тамирчид хурд хүч, тэсвэр тэвчээрийнхээ дээдийг сорин өрсөлдсөн байна.
Монгол улсаас Ш.Даваадорж 5 төрөлд оролцож 2 алт, 3 мөнгөн медаль хүртэж дэлхийн цомын шилдэг тамирчин боллоо.
Тэрээр 1970 онд төрсөн ба 45-49 насны ангилалд оролцдог оролцдог байна. Гадны хэвлэлүүд түүний талаар "Чингисийн ач хүү" хэмээн тодотгон бичиж байна.