FIBA 3х3 World Cup 2019 дэлхийн аваргын сугалаа гарлаа

Сурталчилгаа
FIBA 3х3 World Cup 2019 дэлхийн аваргын сугалаа гарлаа

 

Нидерланд улсын Амстердам хотноо 2019 оны 6 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд болох FIBA 3x3 Дэлхийн аваргын багуудын хэсгийн байдал зарлагдлаа.Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын эрэгтэй шигшээ баг ээлжит дэлхийн аваргадаа оролцохоос гадна Монгол улсын эмэгтэй үндэсний шигшээ баг анх удаагаа дэлхийн аваргад өрсөлдөж Монгол улс бүтэн багаараа оролцохоороо онцлогтой юм.

2012 оноос хойш зохион байгуулагдах болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Нийт 40 баг (эрэгтэй 20 баг, эмэгтэй 20 баг) 8 хэсэгт хуваагдан өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн А хэсэг үндсэндээ "үхлийн" хэсэг болж хувираад байна. Учир юу гэвэл өнгөрсөн жилийн дэлхийн аваргын финалд шалгарсан Серби (дэлхийн дөрвөн удаагийн аварга) болон Нидерландын шигшээ багууд нэг хэсэгт орсноос гадна АНУ-ын шигшээ баг мөн энэ хэсэгт багтаж байна. Харин Монгол улсын эрэгтэй шигшээ багийн хувьд B хэсэгт ОХУ, Украйн, Эстони болон урьдчилсан шатнаас эрхээ авах багтай хуваарилагдаад байна. 

FIBA 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргын оноолт 

Эмэгтэй Үндэсний шигшээ баг маань С хэсгийг тэргүүлж Румын, Иран, Чех болон урьдчилсан шатнаас эрхээ аван оролцох багуудтай таарчээ.

Дашрамд дурдахад 3х3 сагсан бөмбөг нь 2017 онд Олимпийн албан ёсны төрлөөр сонгогдсон ба Олимпийн төрлийн багийн спортын Дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа нь амжилтын эхлэл юм. Үндэсний шигшээ багууддаа амжилт хүсье!


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0