Жүдо бөхийн нэр хүнд, чансаа өндөртэй "Парис их дуулга" тэмцээн Франц улсын Парис хотноо 4 хоногийн дараа эхэлнэ. Уг тэмцээнд таван тивийн 98 орны 609 шилдэг жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Парисын их дуулгад оролцох монгол бөхчүүдийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу. Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн -48кг жингийн бөхчүүдийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Эрэгтэйчүүдийн -60 кг жинг Рио Олимпийн хүрэл, Дэлхийн гурван удаагийн аварга Японы алдарт бөх Такато Наохиса тэргүүлэн барилдах бол дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшин хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Энэ жинд 40 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа ба МУГТ Д.Амартүвшингээс гадна энэ жилийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний аварга Э.Ариунболд мөн барилдах мэдүүлгээ өгөөд байна. БНСУ-ын хүчирхэг бөхчүүд болох Ким Вон Жин, Лий Харим гээд хүчтэй бөхчүүдийн цугларалт энэ жинд болж байгаа тул тэмцээний эхний өдөр маш сонирхолтой барилдаануудаар дүүрэн байх нь тодорхой юм.
Эрэгтэйчүүдийн -60кг жинг тэргүүлэн барилдах Японы алдарт Такато Наохиса аваргын шилдэг барилдаануудын түүвэр бичлэг: