Жүдо бөхийн нэр хүнд, чансаа өндөртэй "Парис их дуулга" тэмцээн Франц улсын Парис хотноо 5 хоногийн дараа эхэлнэ. Уг тэмцээнд таван тивийн 98 орны 609 шилдэг жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Парисын их дуулгад оролцох монгол бөхчүүдийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Монголын гурван хүчирхэг бүсгүй зодоглох ба Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг уг жинг тэргүүлэн барилдах юм. Олимп, дэлхийн хүрэл медальт Г.Отгонцэцэг Казакстан улсын нэрийн өмнөөс барилдах бол энэ жилийн жүдо бөхийн Монгол улсын аварга Г.Наранцэцэг нар эмэгтэйчүүдийн -48кг жинд хүч үзэх 35 бөхийн тоонд багтжээ.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Украйны Дариа Билодид аварга энэ удаагийн их дуулга тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөөгүй байна. Харин түүний гол өрсөлдөгчид болох Японы Кондо Ами, Косовогийн Красники Пистриа, БНСУ-ын Кан Юужин нар оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Хэвтээ барилдааны хатан хаан хэмээгдэж буй Дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэгийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэг.