Энэ сарын 09-10 өдрүүдэд жүдо бөхийн нэр хүнд, чансаа өндөртэй "Парис их дуулга" тэмцээн Франц улсын Парис хотноо зохион байгуулагдана. Уг тэмцээнд таван тивийн 100 гаруй орны 619 шилдэг жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Энд зургаан жингийн дэлхийн чансааг тэргүүлэгчид оролцох юм.
- Эрэгтэйчүүдийн -66кг Абе Хифуми (Япон)
- Эрэгтэйчүүдийн -90кг Шеразадишвили Ноколоз (Испани)
- Эрэгтэйчүүдийн -81кг Моллаей Саеид (Иран)
- Эрэгтэйчүүдийн -100кг Липартелиани Варлам (Гүрж)
- Эмэгтэйчүүдийн +78кг Ортиз Идалис (Куба)
- Эмэгтэйчүүдийн -63кг Агбегненоу Кларисс (Франц) нарын дэлхийн чансааг тэргүүлэгч нар оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Манай улсаас МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нарын шилдэг 21 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Манай улсын баг бүрэлдэхүүнийг харвал дэлхийн шилдгүүдээс гадна өсч яваа залуу жүдочид ч олноор багтаж байгаа юм.
Тодруулбал, энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Э.Гандиймаа (+78), Э.Мөнхжаргал (-90кг), О.Цэцэнцэнгэл (+100кг), Г.Наранцэцэг (-48кг), Э.Ариунболд (-60кг), Л.Сосорбарам (-52кг), Н.Мөнхбаяр (-66кг) зэрэг залуу тамирчид оролцох юм.
Жүдо бөхийн Парисын их дуулгын танилцуулга видео