Хөдөлмөрийн баатар МУГТ С.Батцэцэг хошой аварга боллоо

Сурталчилгаа
Хөдөлмөрийн баатар МУГТ С.Батцэцэг хошой аварга боллоо

 

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, О Тэмцээний хуваарийг энд дарж үзнэ үү.

Эмэгтэйчүүдийн 68кг жинд манай 3 бөх хүч үзсэн ба С.Батцэцэг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар урамтай сайхан барилдаануудыг үзүүлж Монголын гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртэцгээв. 

“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга боллоо. Тэрбээр 2015 онд тус тэмцээнд аваргалж байсан бөгөөд дөрвөн жилийн дахин аварга боллоо.

С.Батцэцэг шөвгийн наймд “Инчёнь-2014” Азийн наадмын аварга Японы Рио Ватариг 8:3-аар ялж, хагас шигшээд нутгийн дүү ОУХМ Э.Дэлгэрмааг 3:0-ээр ялж финалд барилдах эрхтэй болсон юм. 

Хагас шигшээгийн нөгөө хоёр бөх болох Алдар” спорт хорооны тамирчин Энх-Амарын Даваанасан ОХУ-ын Максимова Бартновскаяатай барилдан цэвэр ялсан юм. 

Өнгөрсөн долоо хоногт тус хотод болсон Миндиашвилигийн ОУТ-д түрүүлсэн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд “Инчёнь-2014” Азийн наадмын аварга Японы хашир туршлагатай бөх Ватариг 4:3-аар илүүрхсэнээр долоо хоногийн дотор “давхар цохилт” хийсэн юм.

Аваргын Алтан медалийн төлөө Монгол бүсгүйчүүд хоорондоо тунан барилдлаа. Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг нутгийн дүү Э.Даваанасантай барилдаж 4:0-оор яллаа. Ийнхүү С.Батцэцэг хошой аварга болж “Алдар” спорт хорооны тамирчин Энх-Амарын Даваанасан Гранпригээс анхны мөнгөн медалиа хүртлээ.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0