UFC буюу холимог тулаанд хүч үзэж буй “Бээжин-2008” олимпын наадмын чөлөөт бөхийн 55 кг-ын жингийн аварга АНУ-ын тамирчин Хенри Сехудо өнгөрсөн жилийн наймдугаар сард “Flyweight” буюу хөнгөн жинд Деметрус Жонсоныг ялснаар UFC-гийн аварга болж байв.
Олимпын алтан медаль хүртсэн анхны UFC-гийн аварга тэрбээр бүсээ хамгаалах анхны тулаанаа Нью-Йорк хотын Бруклин дүүргийн “Barclays Center”-т дээд жингээс жин хасч орсон 32 настай Тей.Жей.Диллашоутой хийж, нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авчээ. Өдгөө 31 настай Сехудо UFC-д нийт 16 тулаан хийснээс 14-т нь ялж, хоёр удаа ялагдаад байгаа юм.
Тэдний тулаан ердөө 32 секунд өрнөсөн бөгөөд энэ аваргын бүсний төлөөх тулаанууд дотроо богино хугацаанд шийдэгдсэн тулаануудын эгнээнд дээгүүр эрэмбэлэгдэж байна.
Тулааны бүрэн бичлэг: