Жадд Трамп анх удаа Мастерст түрүүллээ
Жадд Трамп анх удаа Мастерст түрүүллээ

Сурталчилгаа
Жадд Трамп анх удаа Мастерст түрүүллээ

 

Лондон хотноо энэ сарын 13-20 өдрүүдэд дэлхийн шилдэг 16 биллиардчид хоорондоо өрсөлдөх снукер биллиардын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "Мастерс-2019" тун ширүүн өрсөлдөөнтэй явагдаж дууслаа.

Урьд шөнө финалын тоглолтын дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй домогт тамирчин Ронни О Сулливан дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй Жапп Трамп нарын хооронд явагдлаа. Урьд өмнө нь хоёр тамирчин хоорондоо 23 удаа учраа тааран тоглоход 12 удаад нь Ронни 11 удаад Трамп хожоод байлаа. Харин өчигдрийн "тулаанд" Трамп Ронниг 10:4 харьцаагаар илт илүүрхэн хожсоноор хоёр тамирчны хожил, хожигдлын харьцаа 12:12 болж тэнцлээ. Хамгийн сүүлд тэр хоёр "Northern Ireland Open" тэмцээний финалд таарахад 9:7 харьцаагаар Трамп мөн хожиж уг тэмцээнд түрүүлж байлаа. Гэхдээ энэ удаагийн тэмцээн бол ердийн Open тэмцээнээс хавгүй өндөр чансаатай буюу зөвхөн шилдгүүдийн урилгаар оролцдог тэмцээний финал байснаараа онцлог байлаа. 

Ронни О Сулливан - Жадд Трамп

Тоглолтын эхнээс Трамп маш "зоригтой" тоглолтуудыг үзүүлж байлаа. Энэ нь өрсөлдөгчөө дутуу үнэлсэн хэрэг биш өөрөөсөө хавь илүү туршлагатай тоглогчтой тоглох түүний энэхүү тактик үр дүнгээ өгч байсан юм. Тоглолтын дараа тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: "Роннитой тоглохдоо хамгийн сайн тоглолт гаргах хэрэгтэй, тэгж байж л түүний хэмжээнд очно гэж боддог. Түүнийг 7:1 харьцаатай хожиж яваадаа би өөрөө ч гайхаж байлаа. Сүүлийн 4-5 сарын турш олон юмыг хойш тавьж, тэвчээртэй уйгагүй дасгал сургуулилт хийсэн. Энэ нь миний карьерт шинэ эргэлт авчирч байна гэж бодож байна.
Танхимд цугласан үзэгчид бүгд Ронниг дэмжиж байсан нь надад дарамттай байсан хэдий ч би ч бас түүнийг дэмждэг дэмжигчдийн нэг болохоор ойлгож байлаа. Гэхдээ түүнд заримдаа хариу цохилт өгдөг хүн байх нь сонирхолтой байх. 

Харин Ронни: "Трамп бол өдрөөс өдөрт чадвар нь ахиж байгаа гайхамшигтай тоглогч. Өнөөдөр тэр тун сайн тоглолтыг үзүүллээ. Хэн нэгэн чамаас илүү тоглож байна гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ. Снукерийн хөгжилд шинэ сайхан цаг үе ирж олон сайн залуу тоглогч нар дороос түрэн гарч ирж байна. Трампыг Дэлхийн аварга болоход хэн ч гайхахаар гүй сайн тоглогч." хэмээн хэлсэн байна. 

Ингээд "Мастерс-2019" финалын тоглолтод Ронни О Сулливан - Жадд Трамп нарын тоглолтын бүрэн бичлэгийг хүргэж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0