Их аварга Кисэносато өнөөдөр зодог тайлж буйгаа мэдэгдлээ
Их аварга Кисэносато өнөөдөр зодог тайлж буйгаа мэдэгдлээ

Сурталчилгаа
Их аварга Кисэносато өнөөдөр зодог тайлж буйгаа мэдэгдлээ

 

2003 онд Монгол хүү Асашёорюү Дагвадорж Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга цолыг хүртсэнээс хойш монгол хөвгүүд дэвжээг "эзэгнээд" удаж байна. Асашёорюү Дагвадорж сумогийн 68 дахь их аварга болж 69, 70,71 дэх аваргууд бүгд монгол бөхчүүдээс тодорсон.

Ердөө хоёр жилийн өмнө буюу 2017 он хүртэл 20 орчим жил Японы мэргэжлийн сумо бөх япон аваргагүй явж ирсэн. Япончууд Ваканохана аваргаас хойш 19 жилийн дараа 65 дахь, үндэсний бөхийнхөө 72 дахь ёкозүнагаа өлгийдөн авлаа. Тэр нь 2017 оны Хацү башёгийн түрүү бөх "Тагоноүра" дэвжээний Кисэносато Юүтака байлаа. Сумод орсоор 15 жил, макүүчид 73 башё, озэки цолтой 31 башё барилдаж олон жилийн хөлс, хүч, хөдөлмөрийнхөө үр шимийг 30 нас 6 сартайдаа хүртэж оргил цолонд хүрсэн. Гэвч тэрээр их аварга хэмээх цолыг удаан хадгалж чадсангүй.  

Өнөө өглөө 72 дахь Их аварга Кисеносато зодог тайлахаар болсныг албан ёсоор түүний дэвжээний багш Тагоноура мэдэгдлээ. . Японы мэргэжлийн сумо бөх дахин япон аваргагүй үлдлээ. Энэ нь хэр удаан үргэлжилж япон аварга дахин хэзээ гарч ирэх нь бүрхэг хэвээр үлдлээ.  

Кисэносато их аварга

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх өнөө өглөө 10 цагт энэ тухай мэдээлсэн ба японы иргэд маш их харамсаж байгаагаа илэрхийлэхийн сацуу түүний шүтэн бишрэгчид уйлж байлаа. Бүх хүний амнаас "Харамсалтай байна. Тэр өшөө жоохон хичээсэн бол...." гэдэг үгс гарч байна. 

Жич: Кисэносато их аваргын талаар бид өнөө орой "Спортын домгууд" цуврал булангаараа дэлгэрэнгүй нийтлэл оруулах болно. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Монголчуудын сумогийн ноёрхолыг зогсоох тулах ганц сайн бѳх байлаа.Яалт ч үгүй Хакухогийн олон давааг зогсоож чадсан л бѳх.

  2. What

    Ih avarga bish shvv. Hulhinii avarga

  3. sonom

    hucheer demjigdej avarga bolson, ene huuhdiig alaad haychlaa

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0