Манай сайтын "Спортын домгууд" цуврал булангийнхаа ээлжит дугаараараа жүдо бөхийн Дэлхийн алт, мөнгөн медальт Фуна Тонаки аваргыг танилцуулахаар бэлтгэлээ.
Тэрээр яг одоо Монгол улсад бэлтгэл хийхээр ирээд байгаа бөгөөд маргааш буюу 1 сарын 15 өдрийн 13 цагт манай сайтын "Цайны цагийн зочин" ярилцлаганд орохоор болсон юм. Иймд та бүхэн энэ мэдээний сэтгэгдэл хэсэгт түүнээс сонирхсон асуултуудаа асуух боломжийг танд олгож байна.
Фуна Тонаки гэж хэн бэ?
Дөнгөж 23 настай хэдий ч түүнийг жүдо сонирхогч хэн бүхэн андахгүй мэднэ. Анх 2013 онд 21 хүртэлх насны ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 насандаа түрүүлэн дэлхийд хүчтэй өрсөлдөгч гарч ирж буйгаа зарлаж байсан юм. Улмаар 2015 онд 21 хүртэлх насны ДАШТ-ий финалд Слований Маруса Странгарыг цэвэр дарж Алтан медаль хүртэж байсан юм.
Тэрээр эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэгтэй нийт 7 удаа барилдаж 4 удаад нь манай бөхийг ялаад байгаа юм. Магадгүй түүний олон улсын тавцанд хамгийн олон удаа барилдсан гадаад бөх нь манай М.Уранцэцэг байж мэднэ. Тэд томоохон тэмцээнүүдийн хагас шигшээ, шигшээ барилдаануудад тогтмол таарч байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн оны Осака их дуулга тэмцээний финалд хоорондоо барилдсаныг та бүхэн санаж байгаа бизээ.
Одоо тэрээр жиндээ дэлхийн чансааны 3-т 5736 оноогоор эрэмблэгдэж буй бол МУГТ М.Уранцэцэг 6468 оноогоор түүний дээр эрэмблэгдэж байна. Уг жингийн дэлхийн чансааг тэргүүлж буй Украйны Дариа Билодид аваргатай Фуна Тонаки 3 удаа таарч барилдан гуравууланд нь ялагдаад байгаа юм. Магадгүй энэ жил тэд дахиад хэд хэдэн удаа таарах биз. Түүний Монголд ирж бэлтгэл хийж буй шалтгаануудыг нэг нь Токио-2020 олимпийн их наадмын өмнөх жил өөрийгөө бүхий л боломжоороо бэлдэж буй хэрэг бизээ.
Фуна Тонаки аваргын танилцуулгыг хүргэж байна.
za manahaan sudlah gej baigaa yum shuu..sudluulvaa
Украйны Дариа Билодидтой таарахад ямар байдаг вэ? Тэр бяртай хүчтэй юу???
дэлхийн аваргад оролцоход хэдэн сар бэлдэж түрүүлэх хэмжээний бэлтгэл ханагагдсан гэж үздэг вэ??
дэлхийн аваргад оролцоход хэдэн сар бэлдэж түрүүлэх хэмжээний бэлтгэл ханагагдсан гэж үздэг вэ??
дэлхийн аваргад оролцоход хэдэн сар бэлдэж түрүүлэх хэмжээний бэлтгэл ханагагдсан гэж үздэг вэ??