Чөлөөт бөхийн 70 тамирчин ОХУ-д барилдана
Чөлөөт бөхийн 70 тамирчин ОХУ-д барилдана

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн 70 тамирчин ОХУ-д барилдана

 

Олимп, дэлхийн аварга нэрт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй олон шилдэг хүчтэнүүдийн анхны багш, ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээн энэ сарын 18-20 өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотод болно. Тус тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхчүүд Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д оролцох эрхээ авах юм. Тиймээс нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээ гал гарсан барилдаанаар дүүрэн болох нь.

Дэлхийн чансааны оноо олгох "Иван Ярыгин-2019" тэмцээнд нэг жинд гурван Орос бөх барилдах боломжтой юм. Иймд ОХУ-ын чөлөөт бөхийн холбоо жин тус бүрт үндэсний шигшээ багийн тамирчин болон “Алан 2018” тэмцээний аваргууд, гурав дахь нь Д.Миндиашвилигийн нэрэмжит тэмцээний аваргууд оролцох эрхтэй болох юм.

Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан удирдлага дор гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Т.Түвшинтулга, Д.Хүдэрбулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Б.Нэмэхбаяр, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Г.Шижир (Идэрхүү), Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Бямбадорж, Г.Ганхуяг тэргүүтэй 70 гаруй бөхчүүд зодоглох юм. ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран энэ жилээс 70 кг-д, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 57 кг-ын жинд барилдахаар болоод байна.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0