“Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын алт, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшида удтал бодсоны эцэст зодог тайлах болсноо зарлалаа.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд түүхэн амжилтын эзэн Японы “Алтан охин” Ёшида олимп, тив, дэлхийн дэвжээнд ердөө гурван удаа ялагдсан. Тэрбээр 2008 онд Тайюаний Дэлхийн цомын тэмцээнд АНУ-ын Марси ван Душенд, 2012 онд Токиогийн Дэлхийн цомд ОХУ-ын Валерия Кобловад, 2016 онд Риогийн олимпийн наадамд АНУ-ын Хелен Марулист тус тус ялагдсан билээ.
Түүний олимп, дэлхийн 17 медалийн цуглуулга.
Саори Ёшидагийн шилдэг барилдаануудын түүвэр бичлэг: