Хоккей ДАШТ: Швейцариуд Шведийг мулталж түүх бүтээв

Сурталчилгаа
Хоккей ДАШТ: Швейцариуд Шведийг мулталж түүх бүтээв

 

ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзсэн ба шөвгийн 4 баг тунан улдээд байна.

Хоккейн түүхэнд энэ хоёр багийн амжилтыг харьцуулах аргагүй бөгөөд Швейцарийн шигшээ баг түүхэндээ 1998 онд нэг удаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Харин Шведийн шигшээ баг дэлхийн аваргын хошой алт, 15 удаагийн мөнгө, 6 удаагийн хүрэл медаль хүртээд байгаа дэлхийн шилдэг баг юм. Хамгийн ойрын жишээг дурьдвал: Өнгөрсөн жилийн ДАШТ-д энэ хоёр баг нэг хэсэгт таарч Шведүүд 7:2 харьцаагаар бут ниргэж хэсгээ тэргүүлэхийн сацуу дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан бол швейцариуд хэсгээсээ бас л 4-өөр чадан ядан гарч хасагдах шатанд Канадуудад хожигдон тэмцээнээ дуусгаж байлаа. 

Харин энэ жил Швейцариуд шинэ түүх бүтээж байна. Гэхдээ хасагдах шатанд Шведийг хожсоноос бусдаар бол хэсэгтээ тийм ч сайн тоглолтыг үзүүлж чадаагүй юм. Шведтэй тоглосон тоглолтын эхний гоолыг Швейцарийн 10 дугаартай довтлогч Брусчвейлер Янник үнэхээр ганган оруулсан. . Энэ гоол үндсэндээ тоглолтын хувь заяаг шийдсэн гоол гэж хэлж болох юм. Учир нь уг гоолын дараагаас Швейцарийн тоглолт илт сэргэж хэд хэдэн аюултай довтолгоонуудыг хийгээд авсан. Тоглолтын хоёрдугаар үед 17 дугаартай Висс Лука Шведийн хаалганы дэргэдэх бужигнаан дундаас гоолдож тоглолтын эцсийн цэгийг хатгалаа. 

Шведүүд хаалгачийн эсрэг нэгээр гарсан ч гоолдож чадахгүй байсаар тоглолтыг дуусгалаа. 

Хагас шигшээд бас нэгэн сонирхолтой ялалт байгуулсан Финландын баг Швейцарийн багийг хүлээж байна. Финландууд Канадыг хожиж хагас шигшээ шалгарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг мэдээг энд дарж уншина уу. 

Швейцарь болон Шведийн тоглолтын тойм бичлэг:

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0