Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн он дамнан явагдаж байна. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзсэн ба хэсгийн тоглолтууд явагдаж дуусаад шигшээ найман баг тунан үлдээд байна.
А хэсгийг Канад, ОХУ-ын багууд нэг ч хожигдолгүйгээр тэргүүлж байсан бол урд шөнө энэхүү хоёр баг хоорондоо учраа тааран хэсгийг тэргүүлэгчийн төлөө өрсөлдлөө. Хэдийнээс дэлхийд хүчтэйд тооцогдох уг багууд түрүү жилийн ДАШТ-д хоорондоо учраа таарч тоглоогүй тул хоёр агуу багийн тулаан үзэгчдийн анхаарлын төвд байсан нь мэдээж хэрэг. Он солигдохын өмнөхөн тоглосон уг тоглолт үнэндээ үзүүштэй "тулаан" байлаа.
Тоглолт эхлээд удаагүй байхад Канадчууд эхний гоолыг Гласс Кодыгийн гоолоор тоглолтын салхийг хагаллаа. Уг гоолоос 3 минутын дараа Оросууд хариуг нь барьж оноог 1:1 болгож тэнцүүлж чадсан юм. Тоглолтыг тоймлоод хэлбэл хоёр баг хүчний тоглолт хийж хэд хэдэн удаа тоглогчид хоорондоо хүчтэй "нудралцсан" үзүүштэй тоглолт болсон юм. Хоёрдугаар үед мөн л гал гарсан ширүүн тоглолтудыг үзүүлж хоёр багийн "тулаанчид" хэд хэдэн удаа гар зөрүүлээд амжсан. Мөн оросын багийн тоглогч өөрийн багийн хүний цохьсон шайбанд эрүүндээ буюу хамгаалалтгүй газраа оногдоод уналаа. Гуравдугаар үед Оросын багийн довтлогч Шен Павел (51 дэх минут) тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг хийж тоглолт 2:1 харьцаагаар өндөрлөлөө.
Тоглолтын дараа Оросоын багийн довтлогч Григоры Динсенко сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: "Ордон даяараа чиний эсрэг байж тэр их эсэргүүлцэл дунд манай баг улам бүр нягтарч нэг цул болж байлаа. Яг л нэг гэр бүл шиг тоглож чадлаа. Тийм ч учраас бид ялалт авлаа" хэмээн хэлсэн байна.
Орос болон Канадын шигшээ багуудын гал гарсан тоглолтын бүрэн бичлэг:
Шөвгийн найман багийн тоглолт өнөө шөнө явагдана.