Бид та бүхэндээ ажлын өдрийн үдэш хүргэдэг "Спортын домгууд" булангийнхаа ээлжит нийтлэлээр холимог тулааны амьд домог Конор Макгрегорын тухай хүргэж байна.
Тэрээр өдгөө 30 настай бөгөөд Умард Ирландын Дублин хотноо мэндэлжээ. Түүний судсаар ирланд үндэстний халуун цус гүйж байна уу гэлтэй октагонд дайчин тулааныг хийж үзэгч, хөгжөөн дэмжигчдээ шуугиулсаар ирсэн билээ.
Конор холимог тулааны мэргэжлийн кариерээ 2008 онд эхлүүлж 25 тулааны 21-т нь ялалт байгуулсан ба үүнээс 18 тулаанд нь өрсөлдөгчөө хугацаанаас өмнө буулган авсан байдаг. Мөн UFC (Ultimate Fighting Championship) буюу дэлхийн хамгийн нэр хүндтэй холимог тулааны спортын холбооны хоёр жингийн төрөлд аваргын бүсийг зүүснээрээ анхдагч болсон юм. Түүнийг шүтэн биширдэг маш олон хүн байдагчлан түүнийг үзэн яддаг хүн ч мөн их байдаг эсрэг тэсрэгийн туйл болсон хүн юм. Хамгийн гол нь түүний ачаар UFC тулаан бүх нийтийн анхаарлын төвд орж чадсанд байдаг.
Түүнийг маш сайн маркетер гэж нэрлэх нь бий. Учир нь тэрээр байнга шахуу шуугиан дэгдээж олны анхаарлын төвд байдаг нь түүний орлогыг нэмэгдүүлж байдаг байна. Тэрээр тулааны шууд дамжуулалт бүрээс хувь хүртэхээс гадна зар сурталчилгааны нүүр царай болох нь элбэг. 10 жилийн тэртээ сантехникч хийж түрээсийн байранд ядруухан амьдарч байсан гэдгийг хүн бүр төдийлөн мэдэхгүй ч байж болох. Одоо харин Конор бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий хүнээр нэрлэгдэхээс гадна хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтын дээгүүр эрэмблэгддэг болсон юм.
Одоо бүгдээрээ түний хамгийн шилдэг тулаануудын түүвэр бичлэгийг хүлээн авч үзэцгээе.