Ронни аварга Али Картерийг "бут ниргэв"

Сурталчилгаа
Ронни аварга Али Картерийг "бут ниргэв"

Мэргэжлийн снукер биллиардын 49 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдсаар байна. 

 

Өнөөдрийн байдлаар (дөрөвдүгээр сарын 24) шөвгийн 16-д хоёр тамирчнаас бусад 14 тамирчин шалгараад байна. Хуваарь ёсоор өнөө орой шөвгийн 16 Марк Аллен болон Крис Вейкелин нарын тоглолтоор эхэлнэ. 

Дэлхийн долоон удаагийн аварга, домогт Ронни О Сулливан энэ л дэлхийн аваргад бэлтгэлтэй оролцох гэж олон ч тэмцээнийг өнжиж, эрүүл мэнддээ анхаарсан нь түүний эхний тоглолтоос анзаарагдлаа. Тэрээр нэгдүгээр тойрогт Али Картертэй "дахин туллаа". Дахин туллаа хэмээн тодотгосны учир нь тэд 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д учраа таарч Али Картер 13:9 харьцаагаар аваргыг буулган авсан болохыг снукер сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ. Тус тоглолт үнэхээр ширүүн уур амьсгалтай мартагдахын аргагүй тоглолт байлаа. 

2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тэдний анхны учраа биш байсан бөгөөд 2008, 2012 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтод Ронни болон Али Картер нар тунан үлдэж Ронни аварга түрүүлж байсан түүхтэй. Ийнхүү ДАШТ-ий түүхтэй хоёр тамирчин дахин тулж Ронни аварга өрсөлдөгчөө 10:4 харьцаагаар бут ниргэлээ. 

Ронни аваргын хувьд 33 дахь удаагаа ДАШТ-д өрсөлдөн нэгэн дээд амжилтыг тогтоож байгаа бөгөөд 29 дэх удаагаа ДАШТ-ий шөвгийн 16-д үлдэж байна. Тэрээр шөвгийн 16-д Хятадын залуу тамирчин Пан Жунхутай 4 дүгээр сарын 27-ны орой тоглох хуваарьтай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0