Сагсанбөмбөгийн Ази тивийн аваргуудын лигийн зүүн бүсийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.
Тэмцээний А болон В хэсэгт тус бүр дөрвөн баг байгаа хэсэг тус бүрд монголын багууд харьяалагдаж байна. А хэсгийн эхний тоглолтууд Малайз улсад эхэлсэн ба Монголын Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд байранд шалгарсан "Бишрэлт Металл" баг эхний тоглолтоо Малайзын аварга "NS Matrix Deers" багийн талбайд хийж 86-98 харьцаагаар хожил байгууллаа. Энэхүү хожил нь монголын сагсанбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх түүхэн хожил байлаа. Учир нь монголын сагсанбөмбөгийн багуудаас мэргэжлийн буюу клубын түвшний олон улсын лигт эсрэг багийн талбайд зочлон тоглож, хожил байгуулсан анхны баг болж буй нь энэ юм.
Бишрэлт металл багийн хувьд дараагийн тоглолтоо дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Индонез улсын Жакарта хотноо Индонезийн лигийн дөрвөн удаагийн аварга Пелита Жаяа багтай тоглох хуваарьтай байна.
Тэгвэл В хэсэгт харьяалагдаж буй Хасын хүлгүүд баг эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Тайванд Нью Тайпей Кингс багийн эсрэг эхний тоглолтоо хийх хуваарьтай байна.