Мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 11 дэх өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Шинэ ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн баруун тохой, хүзүүндээ гэмтэлтэй, хоёр долоо хоног эмчлүүлэх шаардлагатай гэсэн оноштойгоор өнөөдрөөс башёг орхисон билээ. Тэгвэл 10 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд маэгаширагийн 4-т эрэмбэлэгдэж буй Такаяасу есөн даваа, нэг унаатайгаар ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас Озеки Оносато нарын гурван бөх найман даваа, хоёр унаатайгаар нэхэж байна. Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр башёг тэргүүлэгч Такаяасүтэй оноолт таарсан байна.
Өнөөдөр дээд зиндаанд хүч үзэх монгол бөхчүүдийн оноолтын мэдээллийг хүргэж байна.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн /4-6/ - Маэгашира /4/ Такаяасу /9-1/
Маэгашира /2/ Чиёошома Г.Мөнхсайхан /3-7/ - Маэгашира /5/ Кинбозан /5-5/
Маэгашира /7/ Тамаваши Б.Мөнх-Оргил /7-3/- Маэгашира /11/ Мидорифүжи /6-4/
Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /5-5/- Маэгашира /12/ Такарафүжи /3-7/
Маэгашира /12/ Онокацү Б.Чойжилсүрэн /6-4/ - Маэгашира /17/ Митакеуми /4-6/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно.