Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн нээлттэй (wolrd open) тэмцээний шөвгийн 8-д өрсөлдөх тамирчид тодорлоо.
Шөвгийн 8-д таамгийн дагуу Ш.Мөрфи, Ж.Хиггинс нарын дэлхийн аваргууд үлдсэн ба нутгийн дэвжээнээс хятадын залуу тамирчин Пан Жунсу мөн тунан үлдлээ. Пан Жунсугийн хувьд эхний тойрогт дэлхийн аварга Лука Бреселтэй тулах байсан ч Л.Бресел аварга тэмцээнийг өнжиж, сул хожил байгуулснаар "зам нь шулуудсан" гэхэд болно. Хоёр болон гуравдугаар тойрог нутгийн тамирчдыг буулган авсаар шөвгийн 8-д Жон Хиггинс аваргатай тоглохоор шалгараад байна. Хоёр тамирчны хувьд 2022 оны Уэлс Опен тэмцээнд нэг удаа учраа таарахад Ж.Хиггинс аварга 4:1 харьцаагаар хожиж байлаа.
Хиггинс аваргын хувьд 33 жилийн карьертаа 146 дахь удаагаа чансаа олгох тэмцээний шөвгийн 8-д тунан үлдэж байна. Тэрээр энэхүү амжилтаараа домогт Ронни О Сулливантай тэнцэж байгаа ба энэ жил 50 насны босго алхахдаа дахин нэг түрүү авахаар зүтгэж байна.
Дэлхийн чансааны 8 болон 9-т эрэмбэлэгдэж буй Шаун Мөрфи аварга болон Динг Жунхуй нарын дуэл мөн л сонирхолтой өрнөлөө. Эцсийн мөчид бэлтгэл сайтай байгаа Ш.Мөрфи аварга ялалт байгуулж дахин шөвгийн 8-д шалгарлаа.