Дэлхийн аваргууд ялагдал хүлээлээ

Сурталчилгаа
Дэлхийн аваргууд ялагдал хүлээлээ

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн нээлттэй (world open) тэмцээний шөвгийн 16 тамирчин тодорлоо. 

 

Энэ удаагийн дэлхийн нээлттэй тэмцээн тун үзүүштэй өрнөж байна. Хоёрдугаар тойрогт Ш.Мөрфи аварга 147 авсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл шөвгийн 16-ны төлөөх тоглолтод Жадд Трамп болон Кайрен Уилсон нарын дэлхийн аваргууд хожигдон тэмцээнээ дуусгалаа. Шинэхэн дэлхийн аварга Кайрен Уилсоны хувьд чансааны 31-т эрэмбэлэгдэж буй Хятадын залуу тамирчин Зоу Юелонгд 5:4 харьцаагаар хожигдсон бол дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп аваргын хувьд мөн л залуу тамирчин Жое О Коннорт хожигдлоо. Жадд Трамп болон Жое О Коннор нарын хувьд 2025 он гарсаар Championship League болон Герман Мастерс тэмцээнүүдэд нийт зургаа дахь удаа учраа таарч буй нь энэ бөгөөд Жое О Коннор хоёр дахь удаагаа аваргыг хожиж байна. 

Жадд Трамп аваргын хувьд 2018 оны дэлхийн нээлттэй тэмцээний 32-т Гари Вилсонд хожигдсоноос хойш өнөөдрийг хүртэл тус тэмцээний хүрээнд ялагдал гэгчийг үзээгүй байсан юм. Тодруулбал 2019, 2024 онуудад төгс ялалт байгуулан дэлхийн нээлттэй тэмцээний цом өргөсөн бол 2020 оноос 2023 онуудад ковидын улмаас тус тэмцээн зохион байгуулагдаагүй юм. 

Ийнхүү шөвгийн 16 бүр ч сонирхолтой болж байна. Шөвгийн 16-д аваргуудыг буулган авсан залуу тамирчдаас гадна Ш.Мөрфи, Ж.Хиггинс нарын дэлхийн аваргууд мөн тунаж үлдээд байгаа билээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0