Жүдо бөхийн энэ оны хоёр дахь их дуулга тэмцээн Баку хотноо зохион байгуулагдана.
Парисын их дуулга тэмцээнээр жүдо бөхийн ертөнц 2025 оны хөшгөө нээсэн бол энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Бакугийн их дуулга тэмцээн зохион байгуулагдана. Азербайжан улсын Баку хотноо 38 орны 275 жүдоч өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байгаагийн дотор Япон улсын баг олны анхаарлыг татаж байна. Тэд бүх жинд эрэгтэй 11, эмэгтэй 8 буюу нийт 19 жүдоч илгээхээр мэдүүлгээ өгсөн байна. Японы багийн бүрэлдэхүүнд олимпын медальтан тав, дэлхийн аваргын медальтан 12 тамирчин байгаа нь ямар чансаатай баг болохыг нотолж буй хэрэг биз ээ. Ингээд Бакугийн их дуулга тэмцээнд зодоглох Японы багийн бүрэлдэхүүнтэй танилцана уу.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд:
- Олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Р.Нагаяама
- 2024 оны Токиогийн их дуулга болон Ази тивийн аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт Т.Накамура
Эрэгтэйчүүдийн -66кг жинд:
- 2024 оны дэлхийн аварга Р.Танака
- 2024 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Т.Такэока
Эрэгтэйчүүдийн -73кг жинд:
- 2024 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Т.Ишихара
- 2024 оны Токиогийн их дуулгын аварга Р.Танака
Эрэгтэйчүүдийн -81кг жинд:
- 2024 оны Токиогийн их дуулгын хүрэл медальт Ю.Оино
Эрэгтэйчүүдийн -90кг жинд:
- Олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Мурао Санширо
Эрэгтэйчүүдийн -100кг жинд:
- 2024 оны дэлхийн аваргын хүрэл медальт Д.Араи
Эрэгтэйчүүдийн +100кг жинд:
- 2024 оны Токиогийн их дуулгын аварга К.Накано
- 2024 оны Токиогийн их дуулгын мөнгөн медальт Х.Ота
Эмэгтэйчүүдийн -48кг жинд:
- Парис 2024 олимпын алт, дэлхийн гурван удаагийн аварга Н.Цүнода
Эмэгтэйчүүдийн -52кг жинд:
- Токио 2020 олимпын алт, дэлхийн дөрвөн удаагийн аварга У.Абе
Эмэгтэйчүүдийн -57кг жинд:
- Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт М.Тамаоки
- 2024 оны Португалийн гран пригийн хүрэл медальт А.Такано
Эмэгтэйчүүдийн -63кг жинд:
- 2024 оны Токиогийн их дуулгын хүрэл медальт М.Аоно
Эмэгтэйчүүдийн -70кг жинд:
- 2024 оны дэлхийн аваргын хүрэл медальт Ш.Танака
Эмэгтэйчүүдийн -78кг жинд:
- Дэлхийн аваргын иж бүрэн медальт М.Умеки
Эмэгтэйчүүдийн +78кг жинд:
- 2024 оны Токиогийн их дуулгын хүрэл медальт Р.Такахаши зэрэг үнэхээрийн хүчирхэг бүрэлдэхүүнийг илгээж байна.
Япон гэх сургаар сүнс нь зайлчихдаг манай жуулчин бөхчүүд бол яваад хэрэггүй л юм байна даа, юунд найдаж, яах гэж тийшээ явах, тамирчин биш жуулчин гэдгээ батлах гэж л явбал явах