Өнгөрөгч амралтын өдрүүдэд (хоёрдугаар сарын 8,9-ний өдрүүд) Итали улсын Женова хотноо зохион байгуулагдсан Европын цомын тэмцээнд манай залуу жүдочид хүч сорин өрсөлдлөө.
Италийн Женова хотноо дэлхийн чансааны оноо олгох өсвөрийн Европын цомын тэмцээн зохион байгуулагдаж 21 орны 507 жүдоч өрсөлдлөө. 15-17 насны тамирчид оролцсон тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 6 буюу нийт 17 жүдоч оролцож гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал:
- Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Х.Маралмаа (Гүрү дэвжээ) Алтан медаль
- Эрэгтэйчүүдийн -73 кг жинд БДалайцэрэн (Виннэр дэвжээ) Алтан медаль
- Эрэгтэйчүүдийн -60кг жинд Н.Тэгш-Очир (Хангарьд) Алтан медаль
- Эрэгтэйчүүдийн -60кг жинд Б.Цолмон-Од (Хангарьд) Хүрэл медаль
- Эмэгтэйчүүдийн -57 кг жинд М.Цэндбазар (Виннэр дэвжээ) Хүрэл медаль тус тус хүртлээ.
Манай залуу жүдочид ийнхүү багийн дүнгээр дэд байр эзэлсэн бол Франц улсын баг түрүүлсэн байна.
ETHICAL HACKER FOR HIRE Expert Recovery Master is the best hacker on lost Bitcoin recovery. Before meeting him I had already encountered five different hackers whom I contacted to help me recover my lost Bitcoin, they all turned out to be fake. I’m glad I didn’t give up trying to recover my money from those scammers and I’m glad for my inlaw that introduced me to him. He successfully recovered my funds Contact Address: expertrecoverymaster(@)proton(.)me